М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээн авч байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учраас бид сонгуулийнхаа ажилд орж байгаа" гэлээ.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ "Хэдхэн хоногийн өмнө надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байгаагүй. АН-ын удирдлагын зүгээс надад санал тавьсан. Ардчиллын суурь зарчим руу халдсан үйлдэл гарах болсон учраас нэрээ дэвшүүлэх нь зөв юм байна гэж үзсэн юм. Өнөөдөр гаднаас орж ирчихээд маргааш шууд АН-аас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна