Коронавирусын хамгийн сайн вакцинаар АНУ-ын “Moderna” компанийн вакциныг нэрлэжээ


Дэлхийн вакцины конгрессын (World Vaccine Congress Washington 2021) мэргэжилтнүүд коронавирусын хамгийн сайн вакцинаар АНУ-ын “Moderna” компанийн вакциныг нэрлэжээ.

Коронавирусын шилдэг вакцин”-д нэр дэвшигчдийн жагсаалтад мөн ОХУ-ын “Спутник V”, АНУ-ын “Janssen”, “Novavax”, Канадын “Medicago”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Pfizer/BioNTech, Энэтхэгийн “Bharat Biotech” компаниудын вакцин, мөн амьтдад зориулсан “Zoetis” вакцин багтсан байна.

Pfizer/BioNTech-ийн вакцин “маш өндөр үнэлгээ авчээ”.  Мэргэжилтнүүд “Moderna”-г мөн “Шилдэг шинэ технологи/вакцины платформ” төрөлд шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар явуулсан нь тодорхойгүй байна.

Дэлхийн вакцины конгресс нь вакцин гарган авах, түгээх асуудлаар олон улсын шинжээч, эрдэмтдийн зохион байгуулдаг цуврал бага хурал юм. Энэ жил уг арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон "Moderna", "AstraZeneca", "Novavax", "Janssen" зэрэг компанийн төлөөлөгчид оролцжээ. ОХУ-аас “EpiVacCorona” вакциныг гарган авсан Вектор төвийн ерөнхий захирал Ринат Максютов оролцсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна