”ZEUS” баг 230 ам.долларыг Ананд хүүд хандивлажээ


Цахим хэрэглэгчид  найман настай Ананд хүүд амьдрал бэлэглэж, эмчилгээний зардалд нь нэмэр болохоор хандивын аян өрнүүлж эхэллээ.

Ананд хүү энэ оны гуравдугаар сард "Багана нурууны соронзон резонаст томографийн тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7смx6.8см хэмжээтэй турж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ. Одоогоор бүсэлхийнээс доош мэдээгүй болсон бөгөөд Монголд бүрэн эмчлэх боломжгүй эцсийн найдвар нь БНСУ-ын Soon “chun hyang seoul university hospital” эмнэлэг аж.

Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн байна. Тэгвэл "РUBG Mobile"-н дэлхийн аваргын хүрэл медальт "ZEUS" баг "OPS BATTLE SHOW" тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг өчигдөр /2021.05.06/ хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдсон н.Ананд хүүд хандивлажээ.

Төрийн банк : 102700381773 Даваа ( Ээж )

Худалдаа хөгжлийн банк: 406084536 Даваа

Хаан банк: 5447233328 Цэцэгжаргал ( Эмээ )



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна