"Хүүхдийн төлөөх фонд”-ын эзэд хаачив


Монгол улсад насанд хүрээгүй хүүхдүүд, залуус хүн амын дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл саяхан эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн төлөө ирээдүйд нь хувь нэмэр оруулахаар “Хүүхдийн төлөөх фонд” босгож, улс даяар хандивын шоу тоглолт зохион байгуулсан. тус хандивын тоглолтоор фондод нийт 1,3 тэрбум төгрөг цугласан гэдэг. Гэтэл өвчиндөө шаналан уйлж буй бяцхан хүү эмчилгээний зардлаа шийдэж чадахгүй “Надад туслаач” хэмээн уйлан ярьж байхад өнөөх “Хүүхдийн төлөөх” гэсэн уриа лоозон барьсан шоуны санаачлагч, зохион байгуулагчид юу ч хийж чадахгүй гараа хумхиж суух. Гараа сунгах жинхэнэ эзэд нь чимээгүй байхад “ZEUS” баг тэмцээнд оролцож, авсан шагналын мөнгө болох 250 ам.долларыг бүгдийг нь н.Ананд хүүд хандивлав.

Юуны хэрэгт “Хүүхдийн төлөөх фонд” зарлаж, мөнгө босгосон билээ. Гэтэл хүрэх ёстой эзэндээ хүрч чадахгүй байгааг “Херо” Б.Баатар, Г.Ундармаа, Х.Дамдинсүрэн нар шийдвэрлэж чадах уу, үгүй юу. “Хүүхдийн төлөөх фонд” хаана байна вэ? Хэнд хэрэгтэй вэ? Зөвхөн хүүхдэд зориулж, зөвхөн хүүхдийн төлөө хандив цуглуулж байна гэсэн нэрийдлээр байшин барилга сэргээн засварламааргүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна