УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2021.05.07/ Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзав. Г.Занданшатар гишүүдэд хандан “Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна. АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо.
Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана" гэж хэлсэн юм. Тэрээр АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээн авсан. Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа өлсгөлөнд гишүүдийн биеийн байдал муудаж, эхнээсээ суулт хэлбэр лүү шилжиж буй. Ардчилсан нам үнэхээр дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол УИХ-ын дарга нь хүртэл суулт зарлахад бэлэн болчихов. Тулхтай, төр барьдаг, ардчилал тотоосон том нам өнөөдөр ингэж шалдаа буух гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.82.249
Тэгж л битгий тэнэгтээрэйдээ.
Хариулах