Нийслэл хотод вакцин хийлгэхээр дархлаажуулалтын цэгт очсон ч тодорхой шалтгааны улмаас буцаасан иргэдийг улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг дээрх тусгай цэгт вакцинд хамруулах болсныг ЭМЯ-наас мэдээллээ.
Архаг суурь өвчтэй иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, вакцин хийлгэх боломжтой эсэхийг тодорхойлохоор болсныг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Ингэхдээ дүүрэг тус бүрээр аль эмнэлэгт очихыг хуваарилсан байна.
Өчигдөр улсын хэмжээнд 38,599 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Аймгуудын мэдээллийг харвал Өмнөговь аймагт дархлаажуулалт хамгийн эрчимтэй явж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдчихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлэн нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна. Нийслэлд дархлаажуулалтын 110 цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн.
Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна