Балбын талаас авирч буй уулчдын дунд коронавирусийн халдвар тархаж буй тул Эверестийн оргил дээр тусгаарлах шугам татна гэж Хятад улс мэдэгдлээ.
Дэлхийн ноён оргил руу авиралт хийхэд буудалладаг өндрийн баазуудад цар тахал дэлгэрч, 17 батлагдсан тохиолдол гарсан талаар Балбын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Хятад, Балбын хилийн заагт оршдог Эверестийн оргилд уулчид хоёр талаас нь авирдаг. Оргилд зургаан хүний зогсож болохоор зайтай ч хүн ихтэй өдрүүдэд уулчид оргилд нэвтрэхийн тулд дугаарлах шаардлагатай болдог ажээ. Хятад улс уулан дээрх дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Хятадын талаас авирагчдыг Балбын талаас гарсан уулчидтай харилцах, оргилд байрлуулсан объектод хүрэхийг хоригложээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна