Microsoft корпорацийг үндэслэгч Билл Гейтс хорин хэдэн жил ханилсан эхнэр Мелинда Гейтсаас өрх тусгаарласан хэрэг явдал 2019 онд эхэлсэн тухай The Wall Street Journal сонинд нийтэлжээ.
Сонинд өгүүлснээр, гэр бүл цуцлалтыг албан ёсоор зарлахаас өмнө Мелинда Гейтс салалтын талаар хуульчдаас зөвлөгөө авч эхэлсэн гэнэ. Тэрбээр энэ гэрлэлт үндэс сууриараа эргэж буцалтгүйгээр сүйрсэн гэж үзэж байгаа ажээ. Мелинда Гейтс 25 жил ханилсны дараа салахаар шийдэн хуулийн хэд хэдэн товчоонд хандсан байжээ.
Тэд салах шалтгааныг хэлээгүй ч сонины нэг эх сурвалжийн яриагаар, нөхөр нь бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглсан хэргээр шүүгдэж байхдаа нас барсан Жеффри Эпштейнтэй холбоотой байсан нь Мелиндаг түгшээжээ. Ийм түгшүүр айдас хатагтай Гейтст найман жилийн өмнөөс төрсөн гэнэ. Биллийн төлөөлөгчид эдгээр уулзалтууд нь зөвхөн буяны байгууллагын зориулалтаар явагдсан гэсэн бол Гейтс өөрөө эдгээр уулзалтуудыг хийсэндээ харамсаж буйгаа хэлсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна