Б.Буянтогтох: 5-13 насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна


Цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийн цагт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож хүүхдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Сарын өмнө нийт өвчлөл дунд хүүхдүүдийн эзлэх хувь 18 хувь байсан бол өнөөдөр 21,1 хувь болж нэмэгдлээ. Үүн дотроо 5-13 насны хүүхдүүд голчлон өвдөж байгаа ажээ. 

Дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүд амтлах, үнэрлэх мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй мөн шинж тэмдэг бүдэг учир бусад хүмүүсдээ халдаана. Түүнчлэн хүүхдүүдийг халдварын хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэнэ гэж ойлгож болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй хүүхдүүд халдварт өртвөл хүндрэх эрсдэлтэй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна