Энхтайвны гүүрний засварын асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энхтайвны гүүр 1957-1958 онд БНХАУ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдсан. Түүнээс хойш 2004 онд нэг удаа засвар хийсэн. Харин энэ жилийн дөрөвдүгээр сард нийслэлийн засаг дарга энэ гүүрийг хөрөнгө, мөнгөний боломждоо тулгуурлах засварлах үүрэг өгч, засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энхтайвны гүүрний хоёр талын явган хүний зам дээр хүмүүс гомдол гаргаж байна. Энэ асуудалд тайлбар өгье.
Энхтайвны гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 8-ны өглөө 06.00 цагт дуусгаж, ашиглалтад оруулах үүргийг хотын дарга өгсөн. Бид тавдугаар сарын 3-нд явган хүний замыг өнгөлж, хучилт хийхээр шийдсэн. Гэхдээ бетон хучилт хийхийн тулд явган хүний замын 3-4 сантиметр хуулах шаардлагатай. Тиймээс нэгдүгээрт цаг байгаагүй. Хоёрдугаарт, хөрөнгө, мөнгө хүрэлцээгүй байсан. Түүнчлэн энэ замын доор маш олон цахилгааны утас бий. Тиймээс резинэн зам хийхээр болсон. Гэхдээ хөл хорионы үе таарсан учир барилгын материалын дэлгүүр болон хил хаалттай байсан. Тиймээс зарим хэсэг нь дутуу байгаа. Материал ирэхээр гүйцээнэ гэсэн гэрээтэй ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна