Б.Буянтогтох: Вакцин тариулаад, гэртээ очоод нас барсан тохиолдол бий


Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд нас барлаа гэх мэдээллүүд нэлээд цацагдах боллоо. Иймд ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагт өгдөг мэдээллийн цагаар өчигдөр /2021.05.11/ яригдсан мэргэжлийн хүний тайлбарыг хүргэж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох:

-Вакцин тариулахдаа туйлын эсрэг заалт гэж байдаг. Биологийн идэвхтэй бодис дээр ч эсрэг заалт байдаг. Тухайн бодист орж байгаа орцонд сонгомлоор харшилдаг заалттай хүмүүс бий. Энэ бол туйлын эсрэг заалт юм. Тухайлбал, жирэмсэн, хөхүүл хүн болгоомжтой гэх мэт заалтууд бүхий л эм дээр байдаг. Аливаа химийн бодис, эмийн бодисыг тариулахад илрэх гаж нөлөө гэж бий. Тэрхүү гаж нөлөө нь тариулах явцад эсвэл түүнээс цааш 30 минут, ялангуяа эхний 15 минутад илэрдэг. Тэгэхээр иргэдийг 30 минут хүлээлгэж, ажиглаад явуулж байгаа. Үүнээс хойш тохиолдож байгаа эмнэлзүйн шинжийг шууд вакцинтай холбоотой гэж тайлбарлах нь хэцүү. Вакцин тариулаад гэнэтийн зовиуртай давхцал байхыг үгүйсгэхгүй. Хэвлэлээр яваад байгаа мэдээллийг шууд вакцинтай холбон тайлбарлахад эрт байна. Дараагийн шинжилгээ бүрэн гүйцэт хийгдээд, хариу нь гарах ёстой. Үүний дараа хариу нь баталгаажих ёстой. ЭМЯ-нд урвал хүндрэлийн баг ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл вакцин тариулах тэрхүү агшинд болон 30 минутын дотор хүндрэл гарсан тохиолдол алга. Вакцин тариулсны дараа гэртээ очоод нас барсан тохиолдол гарсан. Гэхдээ шууд вакцинтай холбон тайлбарлах боломжгүй. Ийм байх шинжэх ухааны магадлал ч бага юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна