Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Үйлдвэр ашиглалтад орсноор 1,5 сая тонн түүхий тосыг жилд боловсруулж манай улсын шатахууны хэрэгцээний 55 хувийг хангах юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас үйлдвэрийн талбай технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулжээ.
Уг шалгаруулалтын дагуу газрын тос боловсруулах үйлдвэрт шаардагдах усыг Бор хөөврийн говиос дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна