БНСУ-ын “Samsung Electronics” компани эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу коронавирусын вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө санал болгоно гэдгээ өнөөдөр мэдэгджээ.
Тус компанийн үйлдвэрчний эвлэл вакцинжуулалтад хамрагдсан ажилтнуудад чөлөө олгох хүсэлт гаргаснаас нэг хоногийн дараа энэхүүшийдвэрийг гаргасан байна.
Ингэснээр “Samsung” вакцин хийлгэсэн ажилтнууддаа нэг хоногийн цалинтай чөлөө олгох бөгөөд хэрэв гаж нөлөө илэрвэл хоёр өдрийн цалинтай чөлөө нэмж олгох ажээ. Үйлдвэрчний эвлэлийн хувьд гурван өдрийн чөлөө олгох хүсэлт гаргажээ.
Өнгөрсөн сард Засгийн газар коронавирусын вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд “вакцины чөлөө” олгохыг хувийн компаниудад зөвлөжээ.
Мөн “LG”, “SK”, “Hyundai Motor” зэрэг томоохон компаниуд вакцинжуулалтад хамрагдсан ажилтнууддаа чөлөө олгох боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна