МЗХ-оос жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Сонирхолтой нь Монгол улс залуучуудын өдрийг хамгийн олон жил тэмдэглэж байгаа цөөхөн хэдэн орны нэг юм. Олон улсын залуучуудын өдрийг 2000 оноос хойш наймдугаар сарын 12-ны өдөр болгон НҮБ-ээс зохион байгуулдаг болсон бол 1985 оноос Ромын Пап II Иоанн Павелын санаачлагаар Дэлхийн залуучуудын өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин Монгол улсад “Богийг халах залуучуудын эвлэл” 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна