Б.Баатархүү: М.Мөнхшүрд гурван сар цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан


Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЦЕГ-ын ХМТ-ийн ахмад М.Мөнхшүр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явах үедээ үүргээ гүйцэтгэж, гудамж талбайд эргүүлд гарч байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл тоож, ёс зүйгүй аашилсан гэх мэдээлэл цацагдаад байсан.

Тухайн мэдээлэл цацагдсаны дараа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллийг үгүйсгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүд” гэх группэд тухайн алба хаагчийн эхнэр У нь мэдээлэл үнэн бөгөөд нөхөрт нь сахилгын шийтгэл ноогдуулж, цалингийн 20 хувь хасаж шийтгэж буйд гомдолтой байгаагаа бичсэн гэх.

Харин эл асуудалд ЦЕГ-ын ХМТ-ийн дарга хурандаа Б.Баатархүү:

“Албаны шалгалтын хүрээнд М.Мөнхшүрд 3 сар цалин хасах сахилгын шийтгэл ноогдуулсан. Харин нөгөө алба хаагчид сануулсан” хэмээх мэдээллийг өглөө.

Эх сурвалж: eguur.mn



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.81
    2021/05/14

    Хэвлэл мэдээллийн ажилтнууд нь ер нь энгийн байвал таарна

    Хариулах
  • 202.55.188.81
    2021/05/14

    Тэр цагдаал яахаараа сануулах арга хэмжээ авдагийн.энэ балайг яасан гэж таних ёстой юм бэ ер нь

    Хариулах
  • 202.179.21.247
    2021/05/14

    Тэр албан хаагчид Мөнхсүрийг тархидаа суутал таниж бай гэж сануулсан уу эсвэл дахин зөрчил гаргах бий сайн судлаж хянаж бай гэж сануулсан уу.Хэвлэл мэдээлэл ажилтан нар эргүүлийн цагдаа, авто зохицуулаг ч,мөрдөгч,х эсгийн төлөөлөгч,байцаагч нар чинь жинхэн цагдаагийн ажилтан нар шүү Тиймд хэвлэл мэдээлэл ажилтан нарыг энгийн орон тоонд оруулчих хэрэв форм өмссөх бол цагдаагийн ажилд ажилуулах хэрэгтэй дээ

    Хариулах