Унгар улсад 16-18 насныхныг вакцинжуулж эхэлжээ


Унгар улсад 16-18 насны залуучуудад коронавирусын вакцин хийж эхэлжээ. Тус улсын “Metropol” сонинд мэдээлснээр, 96 мянга гаруй өсвөр насныхан вакцин хийлгэх янз бүрийн цэгт бүртгүүлж, цаг авсан байна.

16-18 насныхан коронавирусын вакцинд хамрагдах боломжтой боловч зөвхөн эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд хийлгэнэ гэж Унгарын эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар Унгарт вакцины эхний тунг 4.5 сая хүн тариулсан байгаа бөгөөд Засгийн газрын төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын дунд үе гэхэд барууны орнуудын вакцинуудыг сонгож хийлгэсэн хүмүүс вакцинаа бүрэн хийлгэсэн байх аж.  

Тус улсын иргэд "Pfizer/Biontech", "Moderna", "AstraZeneca", "Johnson & Johnson" компаниудын, мөн Хятадын "Sinopharm" болон Оросын "Спутник V" гэсэн зургаан вакцинаас сонголт хийх боломжтой байна. 

Харин 16-18 насны иргэдийг Pfizer/Biontech-ийн  вакцинаар дархлаажуулж байгаа юм.

Эх сурвалж: montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна