Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал түймэр гарчээ


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Нам даваа гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны 12:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сум дахь Цагдаагийн хэсгийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажилласан байна.

Галыг тавдугаар сарын 16-ны 06:15 цагт галыг цурамд оруулж, мөн өдрийн 14:20 цагт ой, хээрийн гал түймрийг унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна