Коронавирусын цар тахал Энэтхэгийн цайны үнийг өсгөж болзошгүй


Энэтхэгийн цай үйлдвэрлэгчид тус улсад нүүрлээд буй коронавирусын цар тахал болон ган гачгаас үүдэн энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж магадгүйг анхааруулжээ.

“Financial Times” хэвлэлд мэдээлснээр, цайны түүхий эдийн гол нийлүүлэгч Ассам мужийн 90 цайны аж ахуйд 500 орчим коронавирусын халдвар илрээд байна. Эл муж 800 гаруй цайны аж ахуйтай бөгөөд тариаланчид шинжилгээг их хэмжээгээр хийх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь халдварын бодит тоо үүнээс ч их байх магадлалтай гэнэ. Халдварын тархалт нэмэгдвэл ургац хураалтад сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй аж.

КОВИД-19 халдвараас гадна Ассам болон Энэтхэгийн зүүн хойд нутагт ган гачиг тохиож, цайны навчнууд хатаж эхэлсэн байна.

Энэтхэг нь цай үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт, Хятадын дараа ордог байна. Дэлхийн цайны зах зээл дээр Кени, Шри Ланкатай хүчтэй өрсөлддөг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна