Засгийн газрын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах саналыг хэллээ. Тэрээр "Эхний ээлжид зөвхөн гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй. Хашаагаа орон сууцаар сольж байгаа иргэдийг л орон сууцны зээлд хамруулахгүй бол байртай иргэд энэ зээлд хамрагдаж олон байртай болдог.
Гэтэл байргүй нь энэ зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн удирдлагууд эхний ээлжид гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлогоо хатуу баримтлахгүй бол гэр хорооллоосоо амархан салахгүй шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна