Судлаачид Сөүл хотын бохирын уснаас чалх сайжруулах эмийн элементын асар их нягтралыг олж илрүүлсэн тухай Scientific Reports хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ.
Өмнөд Солонгосын эрдэмтдийн олж тогтоосноор "Виагра" эмийн хэрэглээ амралтын өдрүүдэд нэмэгддэг байна. Нэн ялангуяа Сөүлийн шөнийн амьдрал буцалж байдаг дүүргүүдийн хаягдал усанд энэ эмийн нягтрал бусад газраас 31 хувиар илүү байжээ. Сөүлийн бохир уснаас илрүүлсэн эмийн хэсэг Брюссель эсвэл Копенгаген хоттой харьцуулахад 3-4 дахин их ажээ.
Чалх сайжруулах эмийн найрлага маш их байгаагаас ус цэвэршүүлэх станцууд тэдгээрийг шүүж чадахгүйд хүрчээ. Эрдэмтэд ямар хугацаанд судалгааг хийснээ хэлээгүй ч үр дүнг нь энэ тавдугаар сарднийтлүүлсэн байна.
Үүнээс өмнө Шведийн Каролины их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар "Виагра" эм нь зүрх судасны өвчтэй эрчүүдийн амьдралыг уртасгадаг нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: eaagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна