Финланд улс “Johnson & Johnson” вакцинаас татгалзав


Финланд улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний хүрээлэн “Johnson & Johnson” вакцин хэрэглэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Эл вакцин цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн, “AstraZeneca” компанийн вакциныг зөвхөн 65-аас дээш насны хүмүүст санал болгох гэнэ. Харин эхний тунгаа “AstraZeneca” вакцин хийлгэсэн 65-аас доош насны хүмүүст хоёр дахь тунд “Pfizer” эсвэл “Moderna” вакциныг санал болгож байна.

Финландад “AstraZeneca” вакциныг 356 мянга орчим хүн хийлгэжээ. Харин “Johnson & Johnson” вакциныг вакцинжуулалтын хөтөлбөрт оруулаагүй байсан тул хэрэглэж эхлээгүй байжээ.

Эдгээр хоёр вакцин голдуу 65-аас доош насны хүмүүст ховор төрлийн цусны бүлэгнэлт үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна