Хүүхдүүдийнхээ нүдэн дээр салсан эхнэрээ 13 удаа хутгалж, хөнөөсөн гэв


Булган аймагт өнгөрсөн ням /2021.05.16/ гарагт салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, тус аймгийн Булган сумын харьяат 36 настай, эмэгтэй Б-г хэвлийн тус газарт нь дөрөв, гаранд нь есөн удаа хутгалж амь насыг хөнөөсөн байдаг. 

Эл хэргийг түүний нөхөр байсан 41 настай Ү гэгч нь үйлдсэн болох нь тогтоогдож, түүнийг цагдан хориод байгаа юм.

Тэгвэл эл хэрэгт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө. Тэрбээр "Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Гэхдээ салсан нөхөр нь эхнэрийнхээ онц хэрцгийгээр хөнөөсөн. Олон тооны хутганы шархтай байсан. Хүүхэд нь цагдаад дуудлага өгсөн. Хажууд нь хүүхдүүд нь байсан. Хэргийг шалгаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.156
    2021/05/20

    Энэ Булганыхан чинь ямар аймаар хэрцгий цайчихсан алуурчид вэ? салсан юм бол чигээр нь орхихгүй.Эд нар угаасаа л бүтэхгүй гарууд байна Анандбазар нь хүчин хийнэ Түвшээ нь нэгийгээ хүн ч биш хүүр ч биш болгоно Булганыхаан будлиануудаа болиочээ

    Хариулах
  • 66.181.161.84
    2021/05/20

    Tiimerhuu yumnyydig barag l........heregtei baiha

    Хариулах
  • 192.82.68.6
    2021/05/19

    Цаазын ялыг устгасны гай

    Хариулах