Засгийн газар ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй.
Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.58
маш зөв шийдвэр байна залуу хүн зөв шийдвэр гаргаж байна дэмжинээ
Хариулах