АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд коронавирусын зургаан тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла "Axios" цахим хуудсанд лхагва гарагт мэдээлжээ.
А.Бурла компанийнxaa вакцин үйлдвэрлэх одоогийн хүчин чадал нь дэлхий дахиныг вакцинжуулахад хүрэлцэхгүй байж магадгүй хэмээгээд, зах зээлд олон үйлдвэрлэгч олон вакцин нийлүүлэх нь сайшаалтай ч бидний хувьд чадах бүхнээ үргэлжлүүлэн хийх болно гэж хэлсэн байна.
“Ирэх 18 сарын хугацаанд манай компани зургаан тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ гэж найдаж байна. Бид энэ онд гурван тэрбум тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьснаас оны эхний хагаст нэг тэрбумыг нь, үлдсэнийг нь хоёрдугаар хагаст үйлдвэрлэнэ. Ингэснээр 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ гэсэн үг юм” гэж тэрбээр ярьжээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна