Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна


18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан, сүүлийн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотод оршин суусан байх шаардлагатай.

Гэрээт малчин өрх нь дараах хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдана.

- Ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр үндсэн цалин олгоно.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн жилд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөн төлж, хөнгөлөлт үзүүлнэ.
- Орон нутаг руу нүүх зардлыг суурьших аймаг, сумын замын уртаас хамааруулан тооцож, 150.000-500.000 төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгоно.
- Гэрээт малчнаар хоёр жилийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөлтэйгөөр малжуулах санхүүгийн дэмжлэг олгож болно.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3 сая хүртэл төгрөг, эргэн төлөх хугацаа: 36 сар

Дээрх шаардлагыг хангасан гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна