Хамт хоносон эрэгтэйгээ хутга тулган дээрэмджээ


Хамт хоносон эрэгтэйгээ хутга тулган дээрэмдээд зугтсан гэх хэрэг өчигдөр гарчээ. 

“Хохирогч 24 настай С нь хамт хоносон эмэгтэй нь өглөө гарахдаа хутга тулган сүрдүүлж, биед байсан 350.000 төгрөгийг нь дээрэмдээд зугатсан гэх агуулгатай өргөдлийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэв. Хохирогч нь тухайн эмэгтэйтэй цахим ертөнцөөр танилцсан гэх мэдээлэл байна.

Хэрэг болсон гэх газраас хутга, хэрэглэсэн бэлгэвчийг олж, өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Эх сурвалж: factnews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна