Дэлхийн хэмжээний реппэр Wiz Khalifa болон солонгос гаралтай америк уран бүтээлч Jay Park нар хамтран уран бүтээл гаргах өндөр магадлалтай гэв.
7SIX9 энтертайнментаас олон улсын уран бүтээлч, продюсерүүдийг хамтран ажиллахыг нь дэмжих зорилготой “Dream X” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой тийзер бичлэгийг цацсан байна.
Тийзер бичлэгт Jason Derulo болон LAY, Silence Wang болон Lenka нарын хамтарсан уран бүтээлийн хэсгээс толилуулсан бөгөөд бичлэгийн төгсгөлд реппэр Wiz Khalifa-г нэгэн уран бүтээлчтэй хамтран ажиллах гэж буйг харуулсан юм. Өмнөд Солонгосын “Dailian” мэдээний сайтаас Wiz Khalifa-тай хамтран ажиллах тэрхүү уран бүтээлч нь Jay Park гэсэн мэдээлэл гаргасан ч түүний харьяалагддаг энтертайнмент энэхүү цуурхалд албан ёсны хариу өгөөгүй юм.
Ямартай ч зөвхөн Өмнөд Солонгос гэлтгүй олон улсын сонсогчдын дунд хүлээлт үүсгээд буй уг хамтрал ирэх долдугаар сард цацагдах төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Dailian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна