У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард иргэдийн эв нэгдлийн нүдний цөцгий мэт хамгаална


Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх билээ. Яг одоо МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардан авч байна.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлийг хэрэгжүүлж ажиллана гэв.

  1. Ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.
  2. Байгалийн баялгийн үндэсний санг үүсгэн байгуулж иргэддээ баялгийг тэгш хуваарилна.
  3. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.
  4. Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллаж эдийн засгаа үр өгөөжийг нэмэгдүүлнэ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна