“Johnson & Johnson” компани Япон улсад вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ


АНУ-ын “Johnson & Johnson” корпорац Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Janssen” компанийнхаа  коронавирусын вакциныг бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.

“Хэрэв Японы Эрүүл мэндийн яам биднийг хүсэлтийг хүлээж авбал “Johnson & Johnson”-ы үйлдвэрлэсэн вакциныг 2022 оны эхээр тус улсад нийлүүлэх боломжтой" гэж корпорацын цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурдсан байна.

Одоогийн байдлаар Японд Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Японд вакцинжуулалт хоёрдугаар сарын дундуур эхэлж, эхний ээлжид өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагджээ. Эмнэлгийн 4.8 сая ажилтнаас 2.3 сая нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. Харин 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дөрөвдүгээр сарын 2-ноос дархлаажуулж эхэлсэн бөгөөд 1.6 сая нь эхний тунг, 138 мянга нь хоёр тунг бүрэн хийлгэжээ. 

Эх сурвалж: montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна