ОХУ-д 10 сая гаруй хүн коронавирусын вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол нийт 25 сая хүн вакцинд хамрагдсан байна.
Энэ тухай тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тахал судлалын төв хүрээлэнгийн захирал Василий Акимкин халдварт өвчний асуудлаарх Бүх Оросын XIII Конгресст оролцохдоо мэдээлжээ.
Түүний хэлснээр, одоогийн байдлаар ОХУ-д коронавирусын нөхцөл байдал тогтвортой байгаа бөгөөд 100 мянган хүнд ногдох өвчлөлийн ерөнхий үзүүлэлтээр тус улс дэлхийн статистикт 72-рт, 100 мянган хүнд ногдох нас баралтын хэмжээгээр 60-д жагсаж байна.
ОХУ-ын бүс нутгуудад 18-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулах ажил нэгдүгээр сарын 18-наас эхэлжээ. Тус улсын иргэд "Спутник V", "Эпиваккорона" эсвэл "Ковивак" гэсэн гурван вакцинаас сонгож, үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна