Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа Цаг уурын уулзвар хооронд хоёр талын урсгал хөдөлгөөнийг тавдугаар сарын 27, 29 болон зургадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хаахаар болжээ.
Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх тул жолооч нарт тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна