Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч төрийн одон, медалиар 40 хүнийг шагнаж байна. Тэдний дотор “Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.
Нийгэмд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө ажлаа чиглүүлж, тэр дундаа төрийн ажлыг хуваалцаж хүүхэд хамгааллын “Ид шидийн орон" төслийг амжилттай эхлүүлж, хүүхдийн эрхийн төлөө тууштай ажиллаж байгаа нэгэн юм.
2012 оноос эхлэн хүний наймааны талаар дуугарч эхэлсэн тэрээр гадаадад суралцаж ирээд санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун дохио” ТББ-ыг байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийг олны анхааралд оруулсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна