Вьетнамд ковидын Их Британи-Энэтхэгийн холимог хувилбарыг илрүүлжээ

1 цаг 50 минутын өмнө

Ковидын вирус мутацад орж, хувиран өөрчлөгдсөөр байна. Их Британи, Энэтхэг улсад тус бүр өөр өөр хувилбарууд гарч, олон мянган хүнд халдварласан юм.

Гэтэл Вьетнамд эдгээрийн холимог, илүү аюултай хувилбарыг бүртгэлээ гэж Эрүүл мэндийн сайд нь мэдээлжээ. Тус улсад Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн хүн халдвар авсан юм.

2020 оны нэгдүгээр сард анх ковидын вирусийг илрүүлсэн. Үүнээс хойш олон мянган хувилбарыг нь бүртгэжээ. Вьетнамд бүртгэсэн мутац агаарт илүү хурдан тархах аюултай гэж тус улсын Засгийн газар үзэж байна. Энэ хувилбарыг хамгийн сүүлд халдвар авсан иргэдээс илрүүлжээ. Шинэ вирусийн генетикийн код удахгүй тодорхой болно.    

Өнгөрсөн аравдугаар сард Энэтхэгт бүртгэсэн мутацийг B.1.617.2 гэж нэрлэсэн. Харин Их Британи хувилбарыг B.1.1.7  гэж нэрлэсэн юм. Эдгээр хувилбарын эсрэг Файзер, АстраЗенека вакцины хоёр тун үр нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдсан юм.   

Эх сурвалж: bbc.co.uk



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна