Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өглөө.
Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна