Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтад хойрго хандсан аймгуудын төсөвтэй ярина

16 цаг 7 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, албанынханд дараах чиглэлийг өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэдэн хэдэн асуудлаар чиглэл өгье. Нэгд, дархлаажуулалт Увс, Дунговь, Өвөрхангай аймагт доогуур үзүүлэлтэй байна. 15.00 цагт Засаг дарга нартай цахимаар уулзаж, яагаад вакцинжуулалт муу байгаа талаар мэдээлэл сонсч, шаардлагатай бол хариуцлага тооцож ажиллах шаардлага байна.

Улаанбаатар хотоос хол, алсагдсан аймгуудад хүйтэн хэлхээтэй холбоотой асуудлаас болж удаашралтай байвал ойлгож болно. Гэтэл хоттой ойр аймгуудад яагаад дархлаажуулалт муу байна вэ. Дархлаажуулалтыг ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалттай уяж, хариуцлагажуулах хэрэгтэй. Аймгууд дархлаажуулалтад хойрго хандаж ажиллаж байгаа бол зайлшгүй хариуцлага тооцож ажиллах чиглэлийг өгнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна