Шанхайн фьючерсийн биржид зэсийн үнэ хоёр сар дараалан өсөж байна. Мягмар гарагт долоодугаар сарын фьючерс үнэ 0.9 хувиар өсөж, 73 мянга 950 юань буюу 11,617.68 ам.доллар хүрч хаагдсан байна.
АНУ-д хэрэгжүүлж буй дэд бүтцийн бодлоготой холбоотойгоор зэсийн эрэлт огцом өсөөд байгаа аж. Үүний зэрэгцээ нийлүүлэлтээр тэргүүлэгчдийн нэг Чили улсын экспорт хумигдах эрсдэлтэй болсон нь үнэ өсөхөд нөлөөлж байна.
“BHP Group”-ийн “Escondida” болон “Spence” уурхайн ажилтнууд цалин урамшууллын асуудалтай холбоотойгоор ажил хаялт зарласан юм. Энэ нь олборлолт тасалдаж, нийлүүлэлт буурахад нөлөөлж байна.
Чилийн хувьд дөрөвдүгээр сард зэсийн гарц нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар буурч, 467.5 мянган тонн болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна