Б.Баатархүү: PUBG, DOTA-2, CSGO зэрэг тоглоомыг хаалгах хүсэлт гаргаагүй


PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive зэрэг цахим тоглоом хүүхдүүдийн бие, сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул эдгээр тоглоомын сүлжээнд Монголоос хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. 

Уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Цахим тоглоомуудыг хаах саналыг Цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл тараад байна. Энэ мэдээлэлд албан ёсоор хариулт өгмөөр байна. Ийм асуудал гараагүй бөгөөд цагдаагийн байгууллагаас хандалт хийх эрхийг нь хаалгах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Бүрэн судлагдаагүй алдаатай мэдээлэл гарсан байна. Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчирхийлэл сурталчилсан фэйсбүүкийн хуудас, зарын сайтуудыг хаах саналыг л цагдаагийн байгууллага явуулж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна