Шинээр 1189 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  1189 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлын 989 нь нийслэлд,  хөдөө орон нутагт  189 тохиолдол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  62 585 боллоо.

Мөн хугацаанд 829 хүн эмнэлгээс гарснаар нийт 52 812 хүн эдгэрчээ. Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 301 хүн эндээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна