Төв аймагт нэг хоногийн дотор 109 нь өвчилсөн нь орон нутагт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо


Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1393 тохиолдол бүртгэгдсэний 299 нь орон нутагт байна. 

Үүнийг задлан үзвэл Улаанбаатарт 1092 тохиолдол, орон нутагт 299 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Сүүлийн гурван хоногийн хугацаанд нийслэл төдийгүй орон нутагт халдварын тохиолдол өсөж байгаа юм. 

  • Увс аймагт 23 
  • Орхон аймагт 50
  • Хөвсгөл аймагт 7
  • Булган аймагт 32 
  • Сэлэнгэ аймагт 8
  • Ховд аймагт 19
  • Дархан аймагт 2
  • Төв аймагт 109
  • Хэнтий 9
  • Дорнод аймагт 10 
  • Баянхонгор аймагт 25 
  • Говь-Алтай аймагт 4
  • Өвөрхангай аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна