МАН сонгуулийн сурталчилгаагаа цахимаар явуулахаа мэдэгдэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат, эхнэрийнхээ хамт Covid-19-ийн халдвар авч, тусгаарлагдсан юм. Улмаар тус намаас нэр дэвшигчийн  иргэдтэй хийх уулзалтыг  зогсоож, үлдсэн хугацаанд цахим хэлбэрээр сурталчилгаагаа явуулах уриалгыг гаргажээ.

МАН-ын намын зүгээс дээрх уриалгыг дэмжиж, Covid-19-ийн халдвар нэмэгдэх аливаа хэлбэрийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож буйг МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тиймээс цаашид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нь сонгуулийн сурталчилгаагаа цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн явуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх Лхагва гаригт буюу зургадугаар сарын 9-нд болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна