Зочид буудал, нийтийн хоолны салбарын орлого багасжээ


Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний улиралд 114.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.7 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх улирлынхаас 16.2 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар нэмэгджээ.

Өмнөх мөн үеийнхээс багасахад захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 5.8 (20.3 хувь) тэрбум, гуанзных 0.8 (11.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 3.8, кафены орлогынх 0.2, баарны орлогынх 0.1 пунктээр нэмэгдэж, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогынх 3.7, гуанзны орлогынх 0.3 пунктээр багассан аж.

Зочид буудлын салбарын орлого 2021 оны эхний улиралд 33.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх улирлынхаас 3.6 (12 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Өмнөх оны мөн үеийнхээс 3, түүнээс дээш одтой буудлын орлого 2.3 (9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, зэрэглэлгүй зочид

буудлын орлого 1.1 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4, 2 одтой зочид буудлын орлогынх 0.3 пунктээр багасаж, зэрэглэлгүй зочид буудлын орлогынх 4.3 пунктээр нэмэгджээ. Хүлээж авсан зочид 2021 оны эхний улиралд 35.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 22.1 (38.1 хувь) мянгаар багассан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна