Газрын тосны үнэ 2018 оны аравдугаар сараас хойших дээд цэгтээ хүрч, тогтворжоод байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын “Rosneft” компани зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй гэж анхаарууллаа.
Дэлхий даяар цэвэр эрчим хүчинд шилжсэнээр газрын тос, байгалийн хийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт буурна гэжээ. Ингэснээр газрын тосны гарц буурна гэж үзэж байгаа юм байна. "Гарцыг одоогийн хэмжээнд барьж, хомсдол үүсгэхгүйн тулд 2040 он хүртэл энэ салбарт 17 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай" гэж “Rosneft”-ийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин онцолсон байна.
2021 он гарсаар газрын тосны үнэ 40 орчим хувиар өсөөд байгаа юм. А
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна