Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол яах вэ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль орон даяар явагдаж байна. Сонгуулийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50+1 хувь буюу нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авч байж сонгогдохоор заасан.

Тэгвэл санал хураалтын дүнгээр гурван нэр дэвшигчийн аль нь ч 50+1 хувь буюу олонхийн санал авч чадахгүй бол хэрхэх вэ.

Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулах юм. Хамгийн бага санал авсан нэр дэвшигч дахин сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана.

Хоёр дахь санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудаст үлдээж, орон даяар шинээр дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор явуулах юм.

Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна