"Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн корпорац, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам хамтран форумыг зохион байгуулна.
Форумын гол зорилго нь Монгол, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хуваалцах, Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсох, Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцах юм.
Мөн Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэхийг зорьжээ. Ингэхдээ уул уурхайн бус салбарын (хөдөө аж ахуй, хөнгөн, хүнд үйлдвэр, эрүүл мэнд, аялал жуулчлал, бүтээлч аж үйлдвэрлэл /инноваци/, мэдээлэл технологи, технологийн салбар гэх мэт) төслүүдийг танилцуулна.
Үндэсний хөгжлийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого, сурталчилгааг хариуцдаг чиг үүрэгтэй. Тус газар шинэлэг сурталчилгааны арга барилаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах үүрэг хүлээсэн юм. Иймд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд нэмүү өртөг шингээсэн, тохирсон үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын удирдлага дор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэл ч эхлүүлжээ. Шинэчлэлд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, цар тахлын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан цахимжилт, төрийн болон бусад байгууллагуудтай хамтарсан хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээний хялбаршуулалт зэрэг ажлуудыг багтаасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна