АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын TikTok, WeChat зэрэг платформуудыг Хятадын тагнуулын албатай холбоотой гэж хүчтэй эсэргүүцэж, АНУ-д ашиглахыг хориглож байсан билээ. Гэвч энэ шийдвэр хуулийн олон асуудалтай тулгарснаас болж бүрэн хэрэгжиж амжаагүй байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгч Жо Байден дээрх хоригийг хүчингүй болгож, АНУ-д эдгээр платформуудыг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрлөө.
Хэдийгээр Трампын тушаал хүчингүй болж, дээрх платформын хэрэглээ нээлттэй болсон ч цаашид АНУ-ын харилцаа холбооны департмент зөвхөн TikTok, WeChat тэргүүтэй гадаад оронд хөгжүүлсэн платформуудын үйл ажиллагааг нарийн хянахаар болжээ.
Уг шийдвэрээ Жо Байден “Эдгээр платформ АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байгаа эсэхийг тогтоохын тулд баримт нотолгоо хэрэгтэй” хэмээн тайлбарласан байна. Харин TikTok платформыг хөгжүүлэгчдийн зүгээс дээрх шийдвэртэй холбоотой албан ёсны хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна