Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас 2188 хүнээс халдвар авсныг мэдээлсэн. Тэгвэл энэ тоо цаашид нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байна.
Тодруулбал, УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000 ч хүрч магадгүй. Долоо наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна. Өнөөдөр халдвартай нэг хүний ард 3-4 хүн байгаа гэж бодоход 1000-2000 шинэ тохиолдлын цаана 5000-6000 хүн өвдчихсөн халдвар тараагаад явж байх магадлалтай л даа. Тэгсэн ч гэсэн бид албан ёсны тоон дээр л анализ хийхээс өөр аргагүй, бодит байдал дээр эрсдэл 2-3 дахин өндөр байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна