Аварга халимын аманд орсон загасчин эр амьд гарчээ


АНУ-ын Массачусетс мужийн далайн эрэгт шумбангаа хавч загасчилж явсан 56 настай Майкл Пакард гэх эр аварга загасанд идүүлэх дөхжээ. Түүнийг шумбаж явахад аварга халим залгисан бөгөөд аманд нь 30-40 секунд байсны дараагаар "азаар" эсэн мэнд мултарсан гэнэ. Аварга халим нь 15 метр урттай, 36 тонн гаруй жинтэй "аварга" амьтан бөгөөд Майклийг залгисан ч удалгүй тургин гаргажээ. 

"Гэнэтхэн харанхуйлаад л явчихсан. Эхэндээ цагаан махчин загас дайрч байна гэж бодсон ч аварга халиманд залгиулснаа ухаарсан. Шүдгүй, хав харанхуй орчин. Ингээд л үхчихдэг юм байна гэж бодсон ч удалгүй далайн эрэгт, агаарт гарснаа ойлгосон" гэж Майкл хэлжээ. Тэр 40 гаруй жил шумбаж буй туршлагатай загасчин юм. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байна. 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна