Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн удахгүй болно. Гэвч 100 жилийн ойд зориулан болсон болоогүй дуу, шүлэг, одон медаль, хөшөө дурсгал, телевизийн контентод зориулан арав гаруй тэрбум төгрөг суулгасан нь цар тахлаар өдөр бүр 5-10 хүн нас барж буй хүнд цаг үед оновчгүй шийдвэр гэдгийг хүн бүр хэлж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шагнал, одон, медалиар "бөмбөгдөж", шагнал урамшууллын асуудал ч вакцины үр нөлөөнд сөргөөр нөлөөлсөн. Хамаатан садан, найз нөхөдтэйгөө шагналаа тэмдэглэн халдвар авсан, тараасан цөөнгүй тохиолдол гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр өчигдөр /2021.06.16/ дуулгасан.
Гэвч төрийн хүмүүсийн шагнал, одон медаль тараах үйл явц дуусах болоогүй аж. Учир нь МАН-ын 100 жилийн ойгоор 150 мянган хүнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг тангараг өргөсний дараа зарлигаар олгохоор тогтжээ.
Тодруулбал, өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Ингэхдээ энэхүү хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд нийт 150 мянган ширхэг медальд 975 сая төгрөг төсөвлөжээ. Зардлыг 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардал буюу арван тэрбум төгрөгөөс гаргахаар болсон байна.
100 жилийн ойд зориулан 10 тэрбум төгрөгийг зарцуулах тухай Соёлын сайд Ч.Номингийн 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд баталсан тушаалд:
Энэ жил нийт 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ойтой, Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн 100 жил, Монгол Улс бүрэн эрхэт улсын хувьд дипломат харилцаа тогтоож, гадаад оронтой гэрээ байгуулсны 100 жил, Цагдаагийн байгууллагын 100 жил, НҮБ-д элссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил гээд олон тэгш ой давхцаж байгаа. Энэ болгонд медаль үйлдвэрлэж тараахын оронд эрүүл мэнд, эдийн засгийн салбартаа анхаарал хандуулмаар.
Хэн хүнгүй л амны хаалтаа тайлж, харсан зүгтээ хязгаарлалтгүй аялах зуныг хүссэн. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалсан шиг Covid-19-гүй зун болох нь бүү хэл халдварын тархалтаа хэрхэн барих вэ гэдэг нь “толгойн өвчин” болчихлоо.
эх сурвалж: news.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна