"Дархан хөвөн" ХК болон "Ариг гал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 350,623,826 төгрөгийн үнийн дүн бүхий 584,472 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH+11.39%) болон "Ариг гал" ХК (EER +6.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -11.76%) болон "Монгол шуудан" ХК (MNP -11.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 147,325 ширхэг нэгж эрхийг нийт 29,560,695 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, 210 ширхэг үнэт цаасыг 21,000 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.52 хувиар буурч, 31909.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,636,560,549,994 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна