Коронавирусийн тохиолдлоор Монгол Улс Хятадыг давлаа


Дэлхий даяар өнөөдрийн байдлаар /2021.06.21/ нийт 179,252,416 коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 3,882,008 хүн нас барж, 163,805,325 хүн эдгэрээд байна. 

Хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсын жагсаалтад Монгол Улс 1,4 тэрбум хүн амтай Хятад улсын дараагаар буюу 100-т бичигдэж байсан бол Монголд нийт 93,551 тохиолдол бүртгэгдсэнээр 91,604 тохиолдол бүртгэгдсэн Хятад улсыг давж, 99-т бичигджээ. 

Хятад улсад өнөөдөр 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид буурах төлөвтэй байгаа бол Монголын хувьд сүүлийн 2 долоо хоногийн үзүүлэлт буураагүй юм. 

1 сая хүн ам тутамд ногдох коронавирусийн тохиолдлын хувьд Монголынх 28,100 байгаа бол Хятад улсынх 64 байна. Мөн 1 сая хүн тутам дахь нас баралт Монголд 131, Хятадад 3 байгааг судалгааны түүврийн Worldmeters жагсаалтаас харж болох юм. 

Эх сурвалж: Worlsdmeters.info



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна